Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байна

Нийслэлийн удирдлагуудын ээлжит зөвлөгөөн есдүгээр сарын 19-нд боллоо. Намрын сэрүүн өдрүүд ирж Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын нэг бол дулаан түгээх юм. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Г. Баярсайхан 

"Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн төв шугамын засварын ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд 3,800 гаруй орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. 112 сургууль, 165 цэцэрлэг, 66 эмнэлэг, 190 гаруй аж ахуйн нэгж, 3,771 айлын орон сууц дулаан хангамжтай холбогдоод байгаа бөгөөд одоогийн байдлаар 94 хувийн гүйцэтгэлтэй байна" гэж мэдээллээ.