Батлаагүй төслийн эцэслэгдээгүй заалтаар бол ирэх сонгуульд УИХ-д АН, МАН-аас өөр нам ялахад маш хэцүү болоод байна. Сонгуулийн тухай хуулийг холимог тогтолцоогоор боловсруулчихаад мажоритар, пропорционалийн харьцааг 48:28- аар тохирсон. Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор 28 гишүүнийг сонгоно. Гэхдээ нийт сонгогчийн долоогоос дээш хувийн санал авсан нам сая УИХ-д суух эрхтэй болох юм. Жилийн зайтай болох УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар сонгогчдын тоо хол зөрдөг. Юутай ч 2008 оны сонгуулийн нэрсийн жагсаалтад 1.542.617 сонгогч бүртгэжээ. Тэдний 76 хувь буюу 1.179.448 нь саналаа өгсөн. Долоон хувийн босгыг намсгах ёстой хэмээн гуравдагч хүчний намууд үзэж буй ч эцсийн шийдвэрийг АН, МАН-ынхан л гаргана. Учир нь өнөөдөр тэд эрх баригч. 2008 оны бүртгэлээр тооцоход нэг нам 82500 гаруй сонгогчийн санал авч байж долоон хувийн босгыг давна гэсэн үг.
Мэдээж 90 жилийн түүхтэй МАН, удаах том нам болох АН энэ босгыг инээгээд давах юм. Бусад нь харин “уйлахаар” болчихоод байна. Энэ УИХ-д гуравдагчдаа төлөөлж буй ИЗ-НН магадгүй уг босгыг давна. Пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахад сонгогчид зөвх өн тухайн намын нэрийг, эсвэл хэн нэг лидерийн нэрийг дугуйлна. Одоогоор саналын хуудсан дээр нам, эсвэл лидерийн нэрийг бичихийг эцэслээгүй байгаа юм. Тэгээд намын авсан санал өнөөх босгыг давсан бол хувиа суудалд хувааж, хүнээ хуваарилаад гүйцээ. ИЗН 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй 1-2 суудал авч ирсэн, НН-ын Д.Энхбатыг ч олон нийт мэддэг болсон. Энэ хоёр хүнийхээ нэрээр тус нам гайгүй санал зулгаах боломжтой. Тэд “Бидний хувьд долоон хувийн босгыг давна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн. Гэвч эмээж л байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даргалдаг МАХН, МҮАН-тай хамтрах нь тодорхой болсон.
Улсыг удирдаж явсан лидерүүдийнхээ нэр, одоо ч МАН, МАХН-ыг гүйцэд ялгаагүй байгаа сонгогчдын төөрөгдлийн ачаар уг эвсэлд бас боломж бий. Гэхдээ долоон хувь нь олон улсын жишгээс ч өндөр үзүүлэлт аж. Дээд шүүхэд бүртгэлтэй 19 намын ихэнх нь ирэх сонгуульд хүчээ үзнэ. Сонгуулиар л сураг нь гардаг жижиг намууд боломжоороо хоорондоо нэгдэнэ. Тэглээ ч 80 гаруй мянган хүний санал авах нь эдгээр жижиг намд төсөөлөөд ч хүршгүй хол. Тиймээс хуулийн өндөр босгонд тэдгээр нам бүдрэх болно. Анх Д.Лүндээжанцан тэр гүүтэй хэсэг гишүүн 100 хувь пропорциональ тогтолцоо бүхий Сонгуулийн хуулийн төсөл өргөн барихад л намуудад долоон хувийн босго тогтоосон байсан юм. Гэтэл олон улсын жишигт 3-5 хувь байдаг аж. Хоёр намаас бусад нь давж дийлэхээргүй өндөр босго тавьсныхаа учрыг төсөл санаачлагч “УИХ-д хэт олон нам сонгогдчихвол тогтвортой байдал үгүй болно” гэдгээр тайлбарласан. Босго нь намхан байвал харайж орж ирэх намын тоо нэмэгдчихнэ гэж тэд айжээ. Тиймээс санаатайгаар ийм өндөр тоо тавьсан хэрэг.
Гуравдагч хүчний намууд ч шууд л ингэж үзсэн. Тухайлбал, МУННын дарга Б.Батболдын байр суурийг асуухад “Олон улсын жишгээс давсан өндөр босго тусгасан. Гэхдээ эрх баригчдад бидний санал, байр суурь нөлөөлөхгүй биз дээ” гэлээ.Төсөлд долоон хувийн босготой байхаар тусгасан, гэхдээ намуудын шүүмжлэлийн дагуу үүнийг эргэн ярилцана. Зарчмын тохироогоо хийсэн намууд одоо л бүсгүйчүүдийн квот, босгонд анхаарахтайгаа болж байна. Гэтэл гуравдагчид хэдийнэ сэтгэлээр уначихсан суух. ИЗ-НН-ын дарга Д.Энхбат энэ асуудлаар Ажлын хэсэгт санал оруулахаар бэлтгэж буй гэнэ. 3-5 хувь дээр тохиролцох хүсэл тэдэнд бий юм. Олон нам сонгогдчихвол олон үзэл бодол уралдуулаад сайн. Гэвч үнэхээр ажил хийх, шийдвэр гаргахад санал нэгдэхгүй цаг алддаг тал бий.
2004-2008 онд УИХ-д Эх орон, АН, ИЗН, МАХН, БНН-аас гишүүн сонгогдсон. Явцдаа АН-аас ҮШН, АТН ши нээр мэндэлснээр эвслийн Засгийн газар байгуулж байсан билээ. Ёстой л ам зөрсөн, эвгүйхэн харсан сайдыг огцруулах асуудал хөнддөг байсан үе. Хэрүүл маргаан болно. Төрийн жинхэнэ ажил орхигдоно. Иймэрхүү сул тал гарахаас төсөл санаачлагчид эмээсэн биз. Нөгөө талаар эрх мэдлээ алдахгүй, хуваахг үй байхын тулд хууль тогтоох давуу эрхээ ашигласан нь үнэн. Бүсгүйчүүд квотоо 20-25 хувь болгож нэмэх санал оруулчихаад “Ахиц гарна” хэмээн найдаж буйтай адил гуравдагчид ч босгыг намсгах байх гэсэн битүүхэн горьдлого тээсээр байна. Сонгуулийн хуулийн Ажлын хэсэг, эрх баригч намууд харин хэрхэн тохиролцохыг таашг үй. Босгонд бүдрэх намуудын тоог цөөлөх үү, эсвэл УИХ-д хоёр нам л ноёрхдог хуучин жишиг үргэлжлэх үү.
С.ТУУЛ