Гэхдээ түүхэн шийдвэртээ гишүүд нэлээд хойрго хандсан. 42 хүн л ажилдаа иржээ. Тэгсэн атлаа нэгэнт Бүлэг, Ажлын хэсгээр хэлэл цээд Байнгын хороо дэмж - чихсэн юм чинь гэсэн шиг хоорондоо ярьж, инээл дэж, сонин уншаад санал асуулгад анхаарлаа хандуулах хүн ховор байв. Төрийн байгуулалтын байн гын хорооноос зарч мын зөрүүтэй са налууд оруулсныг ху раасан юм. Сонгуулийн холимог тогтол цоотой, тэр нь 48:28 гэсэн харьцаатай байхаар тохиролцсон. Тогтолцоо хооронд шил - жих талаарх маргаан сүүлчийнх байжээ. Мажоритар тогтолцоогоор өрсөлдөөд нийт сонгогчийн 28-аас дээш хувийн санал авсан ч сонгогдоогүй хүн намынхаа нэрээр авсан суудалд “тухлах” эрхтэй. Мөн намуудад таван хувийн босго тогтоож, бүсгүйчүүдэд 20 хувийн квот олгохоор тусгажээ.
Н.Ганбямба: -Одоо уг хуулиар УИХ-д ялсан, ялагдсан мөртлөө сонгогдсон, намын нэрээр орж ирсэн гэсэн гурван өөр статустай гишүүн бий болох нь. Тэд санал өгөхдөө ялгаатай эрхтэй байх уу? Гишүүд ч ойлгоогүй хуулийг сонгогчид яаж ойлгох юм бэ?
Н.Энхболд (Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч):-Олон улсад пропорциональ тогтолцоо хэрэглээд удаж байна. УИХ-ын гишүүдийн сонгогдох арга янз бүр ч эдлэх эрх, хүлээх үүрэг нь ижил. УИХ-ын гишүүний 48-аас илүүгүйг 26 тойргоор, 28 хүнийг нэрсийн жагсаалтаар сонгох, шилжихтэй холбоотой саналуудыг олонх дэмжлээ. Сонгуулийн санал хураалтыг 2012 оны зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригт хийхээр төсөлд тусгасныг эцсийн хэлэлцүүлгээр “Сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр” хэмээн тодорхойгүй орхихоор шийджээ. Үүнийг ч олонх дэмжсэн. Ер нь гурван жил орчмын турш хэлэлцүүлэг, тохиролцоо хийсэн учраас өчигдөр товчлуур дарах л ажил үлдсэн байлаа. Сонгууль дууссаны маргаашаас л эхэлдэг бүсгүйчүүдийн квот тогтоох санал хураах ээлж ирэв. УИХ-ын гурван эмэгтэй гишүүнээс С.Оюун байсангүй. Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэхэд том түлхэц өгөх учиртай энэ саналыг хураах үед Д.Арвин цаас ширтээд, Д.Оюунхорол IPAD-аа тэврээд тоосон ч үгүй, санал хураалтад оролцсонгүй. Хуралдаанд оролцож буй ч санал өгөөгүй бол татгалзсанд тооцдог дэгтэй. Олон сар, жилээр тэмцсэн асуудлыг нь шийдэж байхад хоёр эмэгтэй гишүүн иймэрхүү байдлаар хандсан юм. Д.Арвины хувьд квотоос илүү нэг зүйл санааг нь зовоожээ. Нэр дэвшигч аливаа рейтинг тогтоох судалгаа, арга хэмжээнд оролцохгүй, урлагийн тоглолт, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, мөнгө, эд зүйл, бэлэг сонгогчдод тараахгүй байхаар төсөлд тусгасан юм. Энэ нь сонгогчдын саналыг худалдаж авдаг байдлыг цэгцлэх зорилготой заалт. Уг заалтын талаар тэрбээр “Төслийн 37.2 дахь заалтаа эргэж хараач. Хэтэрхий хатуу болсон байна. Олон жил үргэлжилж уламжлал болсон зан үйлийг хүртэл хориглох нь. Цагаан сараар нутаг усныхаа уул овоог тахиж болохгүй юм байна” гэлээ. Энэ асуудал гишүүдийн дунд маргаан өрнүүлэв.
С.Эрдэнэ “Айлд орж бууз идвэл хохь нь болох юм байна” гэж байлаа. Дээрх заалтад “нэр дэвшигч” хэмээн онцолжээ. Цагаан сарын үеэр нэр дэвших хүмүүс тодроогүй байх учир уул ус тахих арга хэмжээндээ оролцож болно, гагцхүү тэр үеэр санал татах зорилгоор эд зүйл тараагаад байж болохгүй хэмээн Н.Энхболд сануулав. Нэг ёсондоо Сонгуулийн тухай хуулийн заалт он гармагц, эсвэл зургаадугаар сараас гэсэн хоёр өөр хугацаанд хэрэгжих аж. Нийт сонгогчийн 28-аас дээш хувийн санал авсан хүнийг сонгогдсонд тооцох саналын тухайд Д.Тэрбишдагва “Улаанбаатар, Орхон, ДарханУул зэрэг суурин газарт бараг л бүртгэлтэй нам бүрээс хүн өрсөлдөнө. 18 нам тус бүр гурван хүн нэр дэвшүүллээ гэхэд нийслэлд 28 хувийн санал авах магадлалтай хүн цөөн байна. Нам бүр таван хувийн босго давах, нэр дэвшигч бүр 28-аас дээш хувийн санал авахыг эрмэлзэнэ. 28 хувийн санал аваагүй тохиолдолд ямар зохицуулалт хийх юм. Дахин сонгууль явуулах уу” хэмээн асуув.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Ийм тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хүний нэрээр дахин санал хураахаар тусгасан” гэлээ. Ингэснээр дахин сонгууль явуулахаас хамаагүй хялбараар асуудлыг шийдэх аж. Зарчмын зөрүүтэй бүх саналыг гишүүд дэмжсэний дараа Сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийг 42 гишүүний 36-гийн буюу 85 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Д.ЭНХБАТ: УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА
-Сонгуулийн тухай хууль ямар давуу болоод сул талтай болов оо?
-Пропорциональ тогтолцоо орсон, дэвшилт арга барилаар тойргийн тоо цөөлөх, СЕХ оролцохгүйгээр ИБЕГ-аас сонгогчдын бүртгэлийг ашиглах, саналын хуудсыг автомат машинаар тоолох гэх мэт давуу тал бий. Монголын улс төрийн тогтолцоог шинэчлэх эхлэлийг тавилаа. Нөгөө талаас хэдийгээр өмнөх хуулиас сайжирсан ч 3-4 жилийн турш ярьсан 100 хувь пропорциональ тогтолцоотой байх хэмжээнд хүрээгүй. Тойрог дээр унасан хүнийг намын саналаар авсан суудалд шилжүүлэх тухай төвөгтэй ойлголт орж ирсэн. Энэ мэтээр сул тал бас байна.
-Намуудын босгыг таван хувь болгож буурууллаа. Энэ боломжтой хувилбар мөн үү?
-ИЗНН, З.Алтай гишүүн бид долоон хувийн босгыг намсгах талаар их тэмцсэн. Энэ бол хатуу байсан. Бид таваас дөрвөн хувь болгох, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх, 76 хүн дотроо эрэгтэй, эмэгтэйгээр нь эрэмбэлж нэрсийг оруулах гэх мэт санал тавьсан ч дэмжлэг аваагүй. Гэхдээ гадаадад суугаа монголчуудаа сонгуульд оролцуулах боллоо. Гадаадад байгаа манай ЭСЯ, Консулын газрууд санал авна. Ингэхдээ тойргийн биш, зөвхөн пропорциональ тогтолцоогоор намуудад санал өгөх юм.
Ж.СҮХБААТАР: ТОГТОЛЦОО ХООРОНД ШИЛЖСЭНЭЭР СОНГОГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХАНГАХ БОЛОМЖ ОЛГОНО
-2008 онд сонгуулийн тогтолцооны сөрөг үр дагаврыг мэдэрсэн, тиймээс шинэчлэл хийж чадлаа. Мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулахад олон сонгогчийн санал гээгддэг байсан бол одоо УИХ-ын 28 суудлыг үндэсний хэмжээнд санал хурааж тодруулна. Хүн амын төлөөлөл өмнөх тогтолцооноос илүү тусгалаа олохоор боллоо. Сонгогчдын эрх ашгийг тэр хэрээр хангана. Мөн сонгуулийн үеийн хууль бус сурталчилгаа, сонгогчдын бүртгэлтэй холбоотой асуудал гардаг. Тэгвэл одоо сонгогчдын бүртгэлийг ИБЕГ хариуцаж, СЕХ зөвхөн сонгуулиа зохион байгуулна. Гуравдугаарт, саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөр шийдэхээр боллоо. Түүнчлэн сонгуулийн жил буюу 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд сурталчилгааны аливаа үйлдэлд хязгаар тавьж, мөнгөн амлалт өгөхийг хориглолоо. Иргэд ч, намууд ч мэдээллийн зөв урсгалд орох чиглэлээр алхам хийж чадлаа. УИХ-д суудалтай, суудалгүй нам, төрийн бус байгууллага гэх мэт олон газраас санал авсан. Гурван жилийн турш ажилласны эцэст сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж, хуулиа батлах үүргээ гүйцэтгэлээ. Манай Байнгын хороо ч нэлээд зүтгэлээ. Аливаа хуулийн сайн, мууг шүүж болох ч бүхэлдээ өмнөх хуулиас хамаагүй дэвшилтэй боллоо.
-Намын нэрээр санал авахаар үзэмжээр жагсаана. Мөн мажоритараар өрсөлдөөд унасан хүмүүс намын нэрээр авсан суудалд орж ирж байгаа.
-АН-ын бүлгээс тавьсан гол нөхцөл нь шилжих тухай байлаа. Бид зөвшилцсөн. Холимог тогтолцоо арай өөр нөхцөлийг үүсгэнэ. Мажоритараар бол хэн ялсан нь сонгогддог. Шилждэг болсноор сонгогчдын төлөөллийг хангах боломж илүү болох давуу талтай. Улс төрийн арай өөр соёлд шилжинэ гэсэн үг. Нам шилжүүлэх, жагсаалт гаргахдаа дүрмийнхээ хүрээнд л шийднэ. Намаас гаргах 76 хүний жагсаалтад мажоритараар өрсөлдөх 48 хүний нэр багтана. Иргэд тойрог дээр ч, бас намд ч санал өгөх юм. 48 хүнээс сонгогчдын 28-аас дээш, хамгийн олон санал авсан нь сонгогдоно. 28-аас дээш санал авсан ч сонгогдсонд тооцогдоогүй хүнийг намын нэрээр шилжүүлэх юм. Эхний ээлжинд дээрх хүмүүсийг оруулна гэсэн үг.
Ө.ЭНХТҮВШИН: ЗӨВШИЛЦӨЖ ШИЙДСЭНЭЭРЭЭ ОНЦЛОГ
-Тасралтгүй зөвшилцсөөр Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. МАН олонхоороо далимдуулж биш зөвшилцл өөр шийдсэнээрээ онц лог байлаа. 1992 онд би парламентын тоймч байх үедээ Сонгуулийн хууль баталсан тухай сурвалжлага бичиж байжээ. Тэр үед сонгуу лийн тогтолцоог холимог, мажоритар, пропорциональ хэлбэрээр явуулах тухай маргаан гарч байсан. Тэгэхээр 20 шахам жил ярьсан асуудлыг УИХ сая шийдлээ. Сонгуулийг шударга явуулахад нөлөөлөх олон заалт оруулсан. Сонгогчдын нэрсийн жагсаалт, санал хураах, тоолох ажлыг тусгай төхөөрөмжөөр гүйцэтгэх гэх мэт нааштай зохицуулалт хийлээ. Он гарснаас эхлээд сонгогчдыг татах зорилгоор мөнгө, бэлэг өгөх, олон нийтийг хамарсан арга хэмжээ хийхийг хориглосон. Мөн нэр дэвшигч хууль зөрчвөл эргүүлэн татахаар болсон. Нэр дэвшигч мөнгө өгснийг сонгогч нотолбол түүнээс нь хэд дахин нугалсан мөнгөөр урамшуулна. Арванхоёрдугаар сарын 26-27- ноос өмнө уг хуулийг батлах ёстой байсан. УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүдийн хамтын хүчээр уг хуулийг баталж чадлаа.