Mонголын хүн амын 52 хувь буюу 1.500.000 нь эмэгтэйчүүд гэсэн статистик бий. Гэтэл тө рийн эрх барих дээд байгууллага УИХ гурав хан эмэгтэй гишүүнтэй. Энэ нь нийт эмэг тэйчүүдийн 0.0002 хувийн төлөөлөл болж буй нь эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах дээд түвшинд ямар хэмжээнд байгаагийн бодит илэрхийлэл юм. УИХаас сая баталсан Сонгуулийн тухай шинэ хуулиар улс тө рийн намуудаас нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчиллаа. Энэ нь бүсгүйчүүдэд нэр дэвших боломжийг олгосноос бус, УИХ-д энэ тооны суудал өглөө гэсэн үг биш юм. Манай орны хувьд эмэгтэйчүүдэд сонгох болон сонгогдох эрхийг нь 1924 онд хууль чилж олгожээ. Энэ үзүүлэлтээрээ хөгжиж буй орнуудаас дэлхийд эхний хоёрт ордог. Гэвч өн гөрсөн 87 жилийн түүхэнд шийдвэр гаргах түвшинд ажилласан эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд багассаар, эдүгээ УИХ-д гуравхан тө- лөөлөлтэй болжээ.
Жендерийн тухай яриа сүүлийн хэдэн жилийн турш эрчимтэй яригдаж буй. Гэвч үүнийг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэсэн ойлголт нийгэмд байдаг. Гэтэл үнэндээ энэ нь цөөнхийн төлөөллийг хангахын тухайд юм. Манай парламент 73 эмэгтэй гишүүнтэй байсан бол эрчүүд ч гэсэн төлөөлөө тэгш байлгахын тулд жендер, квотын тухай асуудалд өнөөдрийнхөөс ч илүү анхаарал хандуулах л байсан. Сонгох эрхийг сонгогдох болгож, нэг шат ахисан эмэгтэйчүүд дэлхийн өнцөг булан бүрт энэ эрхийнхээ төлөө тэмцэж байна. Энэ нь үнэндээ амбиц, албан тушаалын төлөөх хэнээрхэл биш бөгөөд угтаа бол хүний эрхийн төлөөх тэмцэл гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Тиймээс манай орны хувьд Ази дахь ардчиллын үлгэр дуурайл болж буйн хувьд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэг дүүлэхэд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж эхлээд байгаа. Ялангуяа УИХын сонгуульд нэр дэвших квотыг 20 хувиар тогтоон хуульчилсан нь монгол эмэгтэйчүүдийн улс төрийн “гивлүүр”-ийг сөхсөн түүхэн чухал шийдвэр.
Гэхдээ үү нийг цаасан дээр биш бодит амьдрал дээр тогтоохын тулд улс төрийн сонгуулиар төрийн эрх барьдаг нам, эвслүүд нэр дэвшүүлэх төдийгөөр хязгаарлах ёсгүй юм. Сонгуулийн хуульд зааснаар нэг намаас 76 хүнийг нэр дэвшүүлнэ гэж тооцвол 14-15 нь эмэгтэйчүүд байх бөгөөд парламент дахь суудалд ч 61:15 буюу 20 хувийн квот хадгалагдах учиртай. Харин сонгуулийн холимог тогтолцоогоор явагдах 2012 оны сонгуулийг мажоритор, пропорционалийн аль алинд нь эмэгтэйчүүд 20 хувь байхаар тооцож үзвэл парламент дахь бодит харьцаа 80:20 байж ча дах эсэх нь тодорхойгүй. Тиймээс эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн төдийгөөр орхивол парламент дахь эмэг тэйч үүдийн квот цаасан дээр шарлаж үлдэж магадлалтай байна. Пропорциональ 28 суудлын 20 хувиар тооцвол нам тус бүрийн жагсаалтад 5-6 эмэгтэй багтах учиртай. АН, МАН, МАХН ба МҮАН-ын эвсэл, ИЗН- БНН гэсэн таван субъектийг нэр дэвшүүлнэ гэж үзвэл эдгээр нам, эсвлээс нийт 25 орчим эмэгтэй орно. Энэ хувилбараар ялсан нам л эхний 28 суудлыг авч нэр дэвшигчдээ парламентад илгээх тул дор хаяж 20 эмэгтэй сугарч үлдэхээр байгаа. Тиймээс ялсан намын авах парламент дахь суудлын тоог эмэгтэйчүүдэд мөн 20 хувийн квотоор олгох уу гэсэн асуулт гарч ирнэ. 80:20 буюу ялсан намуудын суудлын тоонд эмэгтэйч үүдийн квотыг хадгалж үлдсэн тохиолдолд пар ламентад эмэгтэйчүүд орж ирэх магадлал өндөр бөгөөд нам доторх энэ зохицуулалт өнөөдөр эзэн гүй орхигдоод байгаа нь анхаарал татаж байна. Харин мажоритариар явагдах 48 тойрогт нэг намаас нэр дэвшигчдийн 9-10 нь эмэгтэйч үүд байх юм. Дээр нэр дурдсан улс төрийн таван нам, эвсэл 48 тойрогт нэр дэвшүүлнэ гэж тооцвол нийт 45-50 эмэгтэй нэр дэвшин өрсөлдөх магадлалтай. Харин тэдний хэд нь эрчүүдээс илүү гарахыг таашгүй.
Урьд өмнө ч гэсэн улс төрийн намууд квот хэрэглэж байсан. 2008 оны сонгуулийн өмнөхөн 2007 онд Сонгуулийн хуулиас эмэгтэйчүүдийн квотыг авч хаясан ч АН журам гарган, нийт нэр дэвшигчдийн 15 хувиар тооцон, 12 эмэгтэйг нэр дэвшүүлсэн билээ. Харамсалтай нь нэг нь ч сонгогдоогүй. Харин бусад субъектүүдээс нийтдээ 30 орчим эмэгтэй нэр дэвшсэн ч дор хаяж 3-4 эрэгтэйтэй нэг тойрогт өрсөлдсөн тэдний 90 хувь нь өвдөг шороодсон. Тиймээс нэр дэвшигч эмэгтэйч үүдэд хувь хүний фактор, орон нутаг дахь хүчин зүйлээс гадна намынх нь хүчин чармайлт дутагдсанаас гу равхан эмэгтэй УИХ-д сон гогдож чадсан. Тийм бо лохоор холимог тог толцоогоор явагдах энэ удаагийн сонгуулиар эмэг тэйчүүдэд олгогдсон нэр дэвших 20 хувийн квот бол зөөлөн бялууны хэлтэрхий биш юм. Гэхдээ эмэгтэйчүүдэд сонгуулийн энэ тогтолцоо улс төрийн оролцоог нь хангахад дэвшил гаргана гэсэн итгэл бий. Гэвч тэднийг ма жориторын 20 хувьд өрсөлд үүлээд, про порционалийн 20 хувьд нэрийг нь жагсаах тө- дийгөөр орхивол тэдний энэ итгэл цөөн тооны сонгогчдын сонголт төдийгөөр өмнөх шигээ хоосон квот болон үлдэх юм. Эмэгтэйчүүд хүн амын 50 хувийг бүрдүүлж буй нь жижиг тоо биш. Харамсалтай нь тэдний оролцоо төрийн эрх барих дээд байгууллагад нэг хувьд ч хүрэхгүй байгаа нь Монголыг эрчүүдийн “хаант” улс болгожээ. Уг нь бол дэлхийн парламентат ёсны туршлагаас үзэхэд эмэгтэйч үүдийн төлөөлөл 10-аас доош хувьтай улс орнуудад нийгмийн чиглэлийн асуудал орхигддог жишиг бий. Эрчүүд улс орны үсрэнгүй хөгжил, том том мөнгөний асуу дал ярихаас биш нийгмийн наад захын бэрхшээл, жирийн өрхийн амьжиргаатай холбоотой зохицуулалтыг “авгай хүүхдийн” асуудал хэмээн үл ойшоодог. Тиймээс ийм улс орны ард түмэн эхгүй хүүхэд шиг уруу дорой байдаг гэсэн үзүүлэлт олон улсын төвшинд харагддаг аж. Монгол өнөөдөр ийм л байгаа.
Тиймээс нийт хүн амын 52 хувь, хөдөлмөрийн насны иргэдийн 51.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг боловч төрийн эрх барих, гүйцэтгэх засаглалын дээд болон дунд төвшинд эмэгтэйчүүдийн тө лөөлөл бага байгаа нь манай нийгмийн хөгжил урагшлахгүй байгаатай холбоотой байж болох юм. Квот тогтоосноор засаглал сайжрах магадлалтайг МУИС-ийн Эдийн засгийн сур гуулийн багш, доктор Б.От гонтөгс хөгжиж байгаа ор нуудын жишээн дээр хийсэн судалгаагаар тайлбарласан байсан. Тухайлбал 1993 онд Энэтхэг улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, орон нутгийн зам, гүүр, сургууль, усжуулалт, цэвэр усны хангамж болон хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргах эрх мэдлийг орон нутгийн консулуудад олгожээ. Ингэхдээ 265 мянган консулын гуравны нэг болон консулын даргын суудлыг зөвхөн эмэгтэйчүүдэд хуваарилах шийдвэр гаргаж байжээ. Үүний үр дүнд Энэтхэгийн орон нутгийн улс төрд эмэгтэйчүүдийн төлөөлөл эрс нэмэгдэж, нэг сая илүү эмэгтэй консул болсон байна.
Ингэснээр эмэгтэй даргатай тосгонуудад илүү их тооны худаг гаргаж, засварлах зэргээр нийгмийн байдал нь эрс сайжирсны зэрэгцээ аливаа зөвшөөрөл, лиценз, тодорхойлолт авахад авлига өгөхөө больж, орон нутаг дахь төсвийн зарцуулалт үр ашигтай, хүртээмжтэй, ча нартай хуваарилагддаг бол сон бодит үр дүн гарчээ. Тиймээс дэлхийн эдийн засагчдын хийсэн удаа дараагийн судалгаагаар квот бол эмэг тэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгд үүлэх, улсын болон орон нутгийн төсвийг үр ашигтай, хүртээмжтэй хуваарилахад тун их нэмэртэй байх арга зам гэдгийг нотолжээ. Энэ бол олон улсын бодит туршлага, судалгаа. Харин эмэгтэйчүүдэд тогтоосон квот Монголын улс төрд бодитоор хэрэгжиж, парламент дахь эрчүүд, эмэгтэйч үүдийн харьцаанд бага ч гэсэн өөрчлөлт хийвэл Монголын нийгмийн амьдрал нэлээд сайжрах магадлалтай.