Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д /Удирдлагын академийн хойд талд/ гал гарчээ. Тодруулбал, Уг дуудлага мэдээлэл өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт шалны материал шатаж байгааг унтраахаар ажиллаж байна.