Хөдөлмөрийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг “Mongolia talent network” ХХК-ийнхан хүний нөөцийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор уул уурхай, үйлдвэрлэл, банк санхүү, барилга, үл хөдлөх, технологийн салбарын 1000 гаруй ажилтныг хамруулсан судалгаа хийжээ. Голлох таван салбарын ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлэхэд үйлдвэрлэлийнх хамгийн бага буюу 74.7, барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэлийнх хамгийн өндөр буюу 82.3 хувьтай гарчээ. Харин технологийн салбарын ажилтнуудынх 79.4 бол банк санхүү, уул уурхайнх 78 хувьтай үнэлэгдсэн байна. Насны бүлгээр нь авч үзэхэд Z үеийнхний (20-26 нас) сэтгэл ханамжийн хувь хамгийн бага, миллениалуудынх (2735) өндөр байсан аж. Ажил эрхлэлтээр нь ангилахад гүйцэтгэх түвшнийхний дунд сэтгэл ханамжийн үзүүлэлт тааруу, удирдах шатныхных өндөр гарч. Албан тушаал ахих тусам сэтгэл ханамж өсөх хандлагатай нь үүгээр тогтоогджээ. Түүнчлэн эрчүүдийн сэтгэл ханамж ажлын байрны орчинд эмэгтэйчүүдээс илүү байсан нь хүйсийн ялгаатай байдлаас үүдэлтэй үүрэг хариуцлага, карьер хөөх, албан тушаал дэвших боломж харилцан адилгүйн нотолгоо гэж дүгнэжээ. Хачирхалтай нь, ажилтнуудын боловсролын түвшин ахих тусам сэтгэл ханамжийн хувь урвуу үзүүлэлттэй гарсан байна. Үүнийг судлаачид манай улс дахь хөдөлмөрийн хүнд хүчир орчин, үнэлэмж, ажил үүргийн хуваарилалт зэрэг тогтолцооны асуудалтай холбож үзжээ.
Н.Мишээл