16 хүртэлх насны хөвгүүдийн сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо энэ сарын 31-нээс ирэх сарын 7 хүртэл зохион байгуулна. “M bank arena”-д болох уг тэмцээнийг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг юм. Эл тэмцээнд манай тамирчид С хэсэгт БНХАУ, БНСУ болон Малайзын багтай учраа таарчээ. Тэмцээний шилдэг дөрөвт шалгарсан багууд 2027 онд болох 17 хүртэлх насны хөвгүүдийн сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм. Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг одоогоор оролцохоор болсон байна.
У.Сүрэн