 Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнээр Нийл Вермильэнийг томилсон байна. Тэрбээр энэ сарын 5-нд манай улсад хүрэлцэн ирж, ажлаа хүлээн авчээ. Нийл Вермильэн Монголд томилогдохоосоо өмнө Сидней дэх АНУ-ын Ерөнхий консулын газарт Орон хариуцсан консулын зохицуулагчаар ажиллаж байжээ. Мөн БНГУ-ын Франкфурт хотод Бүс нутгийн консулын ажилтан, АНУ-ын Төрийн департаментын Консулын хэрэг эрхлэх товчооны визийн албанд Гадаад дахь үйл ажиллагаа хариуцсан захирал зэрэг албан тушаал хашиж байсан аж. Франкфуртад ажиллаж байхдаа тэрбээр Европ, Африк, Ази дахь консулын албад, түүний дотор Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны консулын багт зөвлөж, хамтран ажиллаж байсан юм билээ.

Нийл Вермильэн нь Иллинойс мужийн Уэслиан их сургуулийг улс төрийн шинжлэх ухаан, түүхээр хос мэргэжил эзэмшиж төгсжээ. Дараа нь Висконсины их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр АНУ-ын гадаад бодлогын чиглэлээр судалгаа хийжээ.
С.Уул