Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ирэх арваннэгдүгээр сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар-Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсноо зарлалаа. Долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт хөөрөх энэхүү шууд нислэг нь Сингапураас орон нутгийн цагаар 19.25-д хөөрч, Улаанбаатарт 02.55-д газардана. Буцах нислэгийн хувьд Улаанбаатараас 10.35-д хөөрч, Сингапурын цагаар 18.00-д буухаар төлөвлөжээ.
Энэхүү чиглэл нь эхний ээлжид зөвхөн өвлийн улиралд буюу энэ оны арваннэгдүгээр сарын 4-нөөс ирэх жилийн гуравдугаар сарын 26 хүртэл үргэлжлэх тов гарсан байна. Нислэгийн тийзийн үнэ нэг талдаа 1 167 000, хоёр талдаа 2 118 000 төгрөг байх аж. МИАТийнхэн бизнес ангиллын 15, энгийн 237 суудалтай “Boeing 767” онгоцоороо уг нислэгийг үйлдэх гэнэ.
Г.Сансар