Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), Британийн Засгийн газартай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг энэсарын28-наасорон даяар эхлүүллээ. Үүний хүрээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий төр, хувийн хэвшлийн байгууллагуудад кибер эрсдэлийг таних, үнэлэх, эрсдэлээс үүдэх хор хохирлыг тодорхойлох болон судалгааны ач холбогдлыг таниулах сургалт зохион байгуулсан байна. Кибер аюулгүй байдлын үндэсний стратегид тусгасан “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх”, Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг хангах хүрээнд улсын хэмжээний судалгааг ийнхүү анх удаа хийж буйгаа албаныхан хэлсэн. Судалгааны үр дүнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн өнөөгийн түвшнийг тогтоох, нөөцийн хуваарилалт, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтөд үндэслэлтэй шийдвэр гаргах, үндэсний хэмжээнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг таних, хариу арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэх аж.
Британийн Засгийн газрын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ сарын 31-нийг дуустал Монголд ажиллах бөгөөд боловсруулсан судалгааны асуулга, аргачлалын дагуу салбарын эрсдэлийг тодорхойлж, тайлан боловсруулах арга зүйг манайханд заах гэнэ. Үндэсний багийнхан судалгаанд шаардлагатай өгөгдлийг цуглуулж, тайлан боловсруулах ажлыг хэрэгжүүлэх юм. Багийн бүрэлдэхүүнд ЦХИХХЯ, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, Нийтийн болон Зэвсэгт хүчний төв, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаныхан багтжээ.
М.Гэгээ