Зам, тээврийн осол, гэмтлийн улмаас энэ оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 562 иргэн амиа алдаж, 2990 хүн гэмтэл бэртэл авч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдсан байна. Нийт осол, гэмтэлд 875 хүүхэд өртөж, 60 хүүхэд амиа алдсан гэнэ. Мөн жолоодох эрхгүй хэрнээ замын хөдөлгөөнд согтуугаар оролцсон 2515 зөрчил бүртгэгджээ. Түүнчлэн жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон 2056 тохиолдол бүртгэгдэв. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож хөдөлгөөнд оролцсон бол жолоодох эрхийг нь нэг жил хүртэл хугацаагаар хасаж, 400 нэгжээр торгох хуулийн заалттай юм.
Э.Сүйлэн