Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусаж, өнгөрсөн аравдугаар сарын 23-нд компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсон билээ. Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 31 удаагийн арилжаагаар 206.4 сая ам.долларын үнэ бүхий 2 777 600 тонн нүүрс борлуулсан байна.
Шинээр томилогдсон удирдлагын баг нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд арваннэгдүгээр сарын байдлаар 25 удаагийн арилжаагаар 159 сая ам.долларын үнэ бүхий хоёр сая гаруй тонн нүүрс борлуулсан нь 2025 онд хийсэн хамгийн өндөр дүн бүхий биржийн арилжаа болжээ. Тус компанийн нүүрсний бор луулалт болон экспортын хэмжээг ийн нэмэгдүүлснээр Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байгааг онцолжээ.
Л.Ням