Банк санхүүгийн салбарын өнгөрсөн улирлын дэлгэрэнгүй тоймыг Төвбанкнаас танилцууллаа. Үүнд иргэдийн зээлийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр улирлын эхэнд 36.9 их наяд төгрөгт хүрснийг тэмдэглэжээ. Уг зээлийн 68.8 хувийг банкнаас, 16.9 хувийг ББСБ-аас олгосон бол 13.5 хувь нь ипотекийн зээлд ногдсон аж. Түүнчлэн банкны зээлийн хагасыг хэрэглээнийхэд олгосноор ийм зээл жилд 23 хувиар нэмэгдсэн байна. Үүүнээс гадна банкны салбар дахь иргэдийн чанаргүй зээлийн хувь I-IX сард нийт зээлийн 3.5 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 0.9 нэгж хувиар нэмэгджээ. Чанаргүй зээлийн өсөлтөд хэрэглээнийх, тэр дундаа цалингийн зээл төлөх чадамж буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар өссөнийг дээрх тайланд дурдлаа. Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг өөрчилснөөр уг зээлийн өсөлт жилд 25.4 хувиар саарч, 16.9 их наяд төгрөгт хүрсэн байна.