Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, тусгай активын удирдлагыг боловсронгуй болгох, ил тод байдал болон хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгааг ЭЗХЯ-наас мэдээллээ. Үүний хүрээнд Хөгжлийн банкны ТУЗ хуралдан, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцжээ.
Ингэснээр тус банкны 10 газар, 25 хэлтсийг зургаан газар, 16 хэлтэс болгон цөөлөхөөр болжээ. Мөн удирдах албан тушаалтны тоог 40, 145 албан хаагчийг 99 хүртэл буюу 70 орчим хувиар цөөлөх шийдвэр гаргажээ. Ингэснээр хоёр тэрбум орчим төгрөг хэмнэх юм байна.
Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сайжирч, тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлтэл цомхон, мэргэжлийн баг ажиллуулах бодлого баримтлахыг хувь нийлүүлэгч болон ТУЗ-д даалгажээ.