Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын тайланг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тодруулбал, энэ оны эхний 11 сарын байдлаар татварын нийт орлого 23.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буурахад орлогын албан татвар 428.2 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.4 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн гэж үзэв. ТЕГ-аас энэ оны улсын төсөвт 17.9 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч өнөөгийн байдлаар энэ нь 86 хувийн гүйцэтгэлтэй байгаа хэмээн мэдээлсэн билээ.
Харин нийгмийн даатгалын орлого 18.6, НӨАТ 4.5, хөрөнгийн албан татвар 32.6, гадаад үйл ажиллагааны орлого 2.6 хувиар тус тус өссөн гэнэ. Үүнээс үзвэл татварын нийт орлогын 32 хувийг орлогын, 23 хувийг нэмэгдсэн өртгийн, 20.9 хувийг нийгмийн даатгалын орлого бүрдүүлж буй аж.
Д.Хэрлэн