Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс өнгөрсөн баасан гарагт өмнөх өдрийнхөөсөө 0.61 хувиар өсөн 54 507.06 нэгж болжээ. Ингэснээр түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Үүнд “Голомт”, ХААН, “Хас” банкны үнэт цаасны ханш 1-3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн баасан гарагт 5.5 сая гаруй ширхэг үнэт цаасыг 8.2 тэрбум төгрөгөөр арилжсан юм. Өнгөрсөн долоо хоногийн таван өдөрт нийт 34.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бол “Инвескор” компанийн 4.5, АПУ-гийн 1.1 тэрбум төгрөгийн хувьцааг тохиролцсон багц хэлцлээр борлуулжээ.
С.Цэрэн