Зүүн гар талаас “Стратеги” академийн захирал, доктор Д.Дэмбэрэлдорж, Б.Бургалтай (Д.Төмөр-Очирын зээ), УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Т.Эрдэнэбилэг, Г.Ануудар (Д.Төмөр-Очирын зээ)
УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэгтэй 2011 онд ярилцаж байжээ. Түүнээс хойш энэ эрхэм сураг алдраад байсан юм. МАН-ын дэргэдэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний “Стратеги” академиас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дарамын Төмөр-Очирын нэрэмжит шагнал бий болгож, гардуулах ёслолын үеэр түүнтэй өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр таарав. Тэрбээр АНУ-д 10 гаруй жил амьдраад эх орондоо ирээд удаагүй байгаагаа өгүүлсэн юм. Бидний энэ удаагийн ярилцлага харь улсад олон жил амьдарсан тухайд нь бус, өвөөг нь 40 жилийн өмнө егүүтгэсэн хэргийн талаар байв. Ташрамд дурдахад, Дарамын Төмөр-Очирын нэрэмжит анхны шагналтнаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Ардын багш, доктор Б.Даш-Ёндон, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нарыг тодруулж, Д.Төмөр-Очирын дүр бүхий мөнгөн медаль гардуулсан юм.
Нэг зүйлийг онцлоход, Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний “Стратеги” академи нь хуучнаар МАХНын дэргэдэх Намын түүхийн институтийн үргэлжлэл бөгөөд энэ байгууллагын анхны даргаар Д.Төмөр-Очир ажиллаж байжээ. Шагнал гардуулах ёслолын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Төр, нийгмийн зүтгэлтэн Дарамын Төмөр-Очирын академич цолыг хэдэн жилийн өмнө сэргээсэн” талаар дурдсан юм
-Таны өвөө Д.Төмөр-Очирыг Дархан хотод гэрт нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарснаас хойш 40 жил өнгөрлөө. Аль жилийн өмнө буюу 2010 онд өөрийг тань дээрх хэргийн хохирогчоор тогтоож, хэргийг сэргээсэн талаар хэвлэлийн мэдээ гарч байжээ. Хэргийн мөрдөн байцаалтыг сэргээгээд чухам ямар ажиллагаа хийсэн байдаг юм бол. Олон хүний үздэгчлэн улс тө- рийн захиалгат энэ аллагыг илрүүлэхэд ямар нэг ахиц гарсан талаар хууль хяналтын байгууллагынхнаас Танд мэдэгдсэн үү?
-АНУ-д очсоны дараахан шиг санагдаж байна, УМБГ-ын холбогдох албаны хүн нэг удаа утсаар ярьсан. “Таны өвөөгийн амийг егүүтгэсэн хүн амины хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс хэргийг хаахаар болж байгаа” гэсэн. Ярьсан гол зорилго нь хохирогч бидний санаа оноог сонсох бус, хэргийг хаахаа мэдэгдэх төдий л байж гэдгийг ойлгосон. Хариуд нь би “Хуулийн зүйл, заалт дурдаж, одоо бидэнд энэ хэрэг ингээд хамаагүй боллоо гэж хэлж буй бол ар гэрийнхэн бид өөр бодол, саналтай байгаа шүү. Хүн амины ноцтой энэ хэргийг шалгах явцад ямар алдаа, оноо гарав, яагаад илрүүлж чадсангүй вэ гэдэг дүгнэлтээ хийнэ биз дээ” гэж сануулсан. Хэрэг гарснаас хойших олон жилийн хугацаанд бид хууль хяналтын байгууллагынханд энэ тэр асуудлыг ингэж тэгж шалгасангүй гэдэг ч юм уу, ямар нэг хэл ам хийж, дээгүүр доогуур гүйгээгүй. Ажлаа хуулийн хүрээнд хийж байгаа гэдэгт итгэж, хүлээсэн. Хэрэг гарснаас хойших таван жилд тухайн үеийн цагдаагийн байгуулллагын дарга нар биднийг үе үе хүлээн авч, санал бодлыг маань сонсдог байсан. 1990 он гарсан байсан шиг санаж байна, нэг өдөр цагдаагийн байгууллагаас дуудаж, өвөөгийн тань хөөргийг оллоо гэж хэлсэн. Хэргийн газрын үзлэгээр өвөөгийнхөөс 2-3 эд зүйл алдагдсан болохыг тогтоосон байдаг. Хэдийд нь тэдгээр эд зүйл алга болсныг мэдэхгүй. Алуурчид аваад гарсан, эсэхийг ч мэдэхгүй. Их өвөрмөц хийцтэй хөөргөө өвөө байнга барьдаг байсныг нь мэдэж байна. Тэр хөөргийг олсноос өөр олигтой ажиллагаа хийгээгүй. Хийгээгүйг нь яаж мэдэж байгаа юм бэ гэх байх л даа. Эмээ минь амьд сэрүүндээ хавтаст хэрэгтэй танилцсан. 2008 онд эмээг бурхан болсноос нь хойш намайг хохирогчоор тогтоож, 2010 оны сүүлчээр шиг санаж байна, Т.ЭРДЭНЭБИЛЭГ: “Төмөр-Очирын” гэх аллагын хэргийг мухарлавал ядаж л намд нь хэрэгтэй баймаарсан хавтаст хэрэгтэй танилцуулсан юм. Нэлээд хэдэн хавтас байсан, би танилцах боломжтой гэсэн хэсэг бүрийг тогтож уншсан. Тэгээд хөөргийг нь олсноос өөр олигтой ажиллагаа нэг ч хийгээгүй юм байна гэж дүгнэсэн юм. Гэмт хэргийг илрүүлэхэд хамгийн чухал эд мөрийн баримт болох аллагын зэвсэг олдоогүй.
-Хэргийн илрүүлэлт ямар ч ахицгүй байгааг Та мөрдөн байцаагчид тэр үед хэлэв үү?
-Хавтаст хэрэгтэй танилцуулаад санал, гомдолтой, эсэхийг бичүүлж авдаг юм билээ. Энэ хэргийг ахуйн хүрээнд гарсан гэсэн нэг л өнцгөөр шалгажээ. Улс төрийн шалтгаантай байх магадлалтай талаар ямар ч ажиллагаа хийгээгүй байна. Хэргийн мөрдөн байцаалтыг энэ сэжиг таамаг руу чиглүүлээч ээ гэсэн ганцхан санал бичиж өгсөн.
-Д.Төмөр-Очир гуай бусдад алуулах хүртлээ НАХЯ-ны хяналтад байсан гэдэг шүү дээ. НАХЯ-ны хатуу хяналтад байсан хүнийг захын нэг гэмт хэрэгтэн гэрт нь ороод егүүтгэчихсэн гэхэд үнэмшилгүй биш гэж үү?
-Дархан хотын Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст тухайн үед ажиллаж байсан, хожим хурандаа болсон Л.Санжаасүрэн (УИХ-ын гишүүн С.Зориг хэрцгийгээр алуулсан хэрэгт сэжиглэн Францаас баривчлан авчирсан Д.Энхбатыг байцаах явцдаа эрүүдэн шүүсэн гэдэг дуулиант мэдэгдэл хийж байсан НАХЯ-ны газрын дарга агсан, сүүлд өмгөөлөгч болсон хүн) надтай яг энэ асуудлаар ярихдаа “Хэрэг гарахаас хоёр жилийн өмнө бид Төмөр-Очирыг хяналтаас гаргасан байсан” гэж хэлсэн. Үүнд нь бид хоёрдмол байдлаар ханддаг. Хяналтаас гаргасан юм бол яагаад өөрт нь хэлсэнгүй вэ. Гурван төрлийн хяналт тавьсан байсан гэдэг нь нэгэнт ил болсон зүйл л дээ.
-Хөөргийг нь олоод, авч явсан хүнийг хэнээс, хэзээ авав гэх зэргээр хөөгөөд гэмт хэрэгтнүүдийг илрүүлж дөнгөөгүй юм байх даа. Танд хөөргийг нь өгсөн үү?
-Сүүлд өгсөөн, өгсөн. Өвөөгийн хөөргийг мэддэг зарим хүн “Биш байна” л гэдэг юм. Би ч гэсэн мөн гэдэгт тийм ч итгэлтэй байдаггүй. Харахад маш адилхан л даа. Хөөргийг барьж байсан хүнээр дамжуулан хэд хэдэн хүнийг шалгасан гэсэн. Тэгээд “Шалгалт мухардлаа, цаашаа явсангүй ээ” гэж тухайн үед мөрдөн байцаагч нь хэлсэн юм даг. Нэг тууварчин барьж явсан гэдэг юм.
-Та хохирогчийн хувиар тухайн үед НАХЯ-ны сайд байсан А.Жамсранжав гуайтай уулзаж байсан уу. Яагаад ингэж асуув гэхээр А.Жамсранжав генерал өвөөг тань алагдсаны дараа хэргийн мөрдөн байцаалт ямар байгааг, ер нь юу болов гэдгийг тандуулахаар нэг ажилтнаа Дархан руу явуулсан байдаг. Тэр хүнтэй би сүүлд уулзсан. Надад ярьснаар нь бол тэр хүн Дарханаас ирээд ажилласан тухай тайлангаа гараараа бичиж, сайддаа өгчээ. Гэтэл А.Жамсранжав сайд уншиж танилцчихаад шууд урсан гэдэг юм. Тэгээд “Энэ тухайгаа март, хэнд ч бүү хэл” гэсэн юм гэнэ билээ. Тэр хүн юу олж мэдсэн, хэргийн мөрдөн байцаалт ямар хэмжээнд явж байсан талаар надад тоймтой юм хэлээгүй л дээ.
-Жамсранжав гуайтай уулзах, тэр тусмаа хэргийн мөрдөн шалгалтын талаар асуух боломж гарч байсангүй. Хэрэг гарсны дараа өвөөтэй ойр дотно явсан найз нөхөд, ах дүү, хамаатан саднуудтай нь мөрдөн байцаагчид уулзсан, асууж тодруулсан байдаг юм. Тэгээд мөрдөн байцаалт үргэлжиж байгаа тул хэнд ч, юу ч ярьж болохгүй гэдгийг сануулж, гарын үсэг зуруулж авчээ. Тэр бүү хэл, зарим нэгийг нь ихээхэн айлгаж, сүрдүүлсэн тухай сүүлд мэдсэн. Өвөөгийнд ямар нэг юм боллоо. Салхи шуургатайд ч тагтных нь хаалга онгорхой хэд хонолоо гэдгийг ажиглаж, цагдаад анх дуудлага өгсөн эмээг, хүүхдүүдийг нь, тэдний найз нөхдийг гээд өргөн хүрээнд асууж, байцаахдаа “Эд ер нь энэ хэргийг яагаад мэдчихэв” гэсэн байдлаар хандсан байдаг. Эмээ минь хэрэг гарах үеэр эзгүй байсан юм шүү дээ. Улаанбаатарт ахындаа ирсэн байхад нь тэр айлын утсаар эмээтэй үл таних нэгэн хүн ярьж, өвөө алагдсаныг дуулгажээ. Тэр хүн хэн байв гэдгийг ч мөрдөн байцаагчид тогтоогоогүй.
-НАХЯ-ны сайдын тушаалаар Дарханд ажилласан тэр хүн ганцаараа бус, Москвагаас ирсэн эрүүгийн төлөөлөгчтэй хамт ажилласан байдаг. Тэр орос мэргэжилтэн явахдаа “Энэ танайхны ажил байна” гэж ярьсан гэдэг. Өөрөөр хэлбэл, КГБ оролцоогүй гэсэн юм болов уу?
-Хэргийг орос хүн үйлдсэн байх магадлалтай гэдэг яриа, таамаг гарсан. Би хувьдаа үүнийг хэргийг мухардуулах гэсэн манайхны санаатай гаргасан үйлдэл гэж боддог. Тэр орос мэргэжилтэн “Танайхан хийх ажлаа дутуу хийгээд, санаатай, санамсаргүй орхигдуулаад байна шүү” гэж хэлсэн байх.
Намайг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад олон хүн, янз бүрийн асуудлаар уулздаг байв. Тэр дотор нэг хүний яриа их сэжигтэй, бас анхаарууштай санагдаж билээ. Тэр хүн Дарханы Цагдаагийн хэлтсээр явж байгаад “Өөрсдийнхөө үйлдсэн хэргийг өөрсдөө шалгах ямар байна даа” гэж цагдаагийн ажилтнуудын нэг нь нөгөөгөөсөө тоглосон, тавласан байдалтай асуухыг санамсаргүй сонсжээ. Тэгээд юун тухай яриад байгаа юм бол гээд чагнаад байсан чинь танай өвөөгийн хэргийн талаар ярилцаж байсан гэж тэр хүн хэлсэн.
Ер нь хэргийг ямар нэг байдлаар улс төрийн өнгө аястай болгохыг хориглож байсан юм билээ. Нийгэм, улс төрийн систем өөрчлөгдөж, олон намын тогтолцоотой болсон, сөрөг хүчин төрийн эрхэд гарсан үед ч энэ байдал хэвээр байсан нь хачирхалтай. Энэ олон жил өнгөрсөн ч гэмт хэргийн шалтгаан нөхцөл, сэдэл, хэрэгтнийг илрүүлсэнгүй. Янз бүрийн сэжиг таамаг байдаг, нэгийг нь ч мухарлсангүй. Өвөөгийн маань хоёр хүүхэд бурхан болсон. Одоо ач, зээ бид нар байна. Энэ хэргийг илрүүлнэ гэдэгт хоёр үеэрээ итгэсээр өдий хүрлээ. Монголын түүхэнд хараар бичигдсэн энэ мэт хэргийн үнэн мөнийг тогтоон, тэр хар толбыг цэвэрлэх нь үр ач бидэнд төдийгүй ядаж намд нь ч хэрэгтэй баймаарсан. Хэргийг илрүүлээгүйгээс үүдсэн улс төрийн хор нөлөө одоо болтол яваад байна л даа.
Д.Заяабат