
Ням гарагт АНУ-н ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга тавьсны улмаас тус улсын эрчим хүч, тээврийн салбарт COVID-19 цар тахлын үейнхээс ч илүү хямралыг авчирчээ.
Нислэгийн хяналтын FlightAware вэбсайтын мэдээлснээр шуурганы улмаас улс даяар агаарын тээврийн үйл ажиллагааг тасалдуулж нийт 16,000 гаруй нислэг цуцлагдсан байна.
Мөн цахилгаангүй хэрэглэгчдийн тоо 1 саяас хол давжээ. Цасан шуурга удаан тавьсны дараа орсон бороо мөс болж, модны мөчрүүд мөсийг даалгүй цахилгаан шугамууд дээр унахад хүрсчээ.

Nashville Electrical эрчим хүчний компанийн мэдээлснээр, зарим мужуудад цахилгаан эрчим хүчний томоохон тасалдал хэдэн өдөр үргэлжилж болзошгүй байна.
Гамшиг тус улсын дэд бүтцэд хямрал учруулаад зогсохгүй, оршин суугчид ч амь насаараа хохирчээ. Нью-Йоркод хамгийн их бую 13 хүн цасан шуурганы улмас нас баржээ.
Эрх баригчид иргэдийгээ гэрээсээ гаралгүй, цасан шуургыг өнгөрөөхийг уриалж байна.

Одоогийн байдлаар арван хоёр мужид онц байдал зарлав.
Даваа гарагт байдал улам муудах төлөвтэй байгааг Үндэсний цаг уурын алба мэдэгджээ.