УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдлийг нэр бүхий иргэд Цэцэд гаргасан байна. Тэд хуулийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн ау дитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 58.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрө гийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” хэмээн заасан нь Үндсэн хуулийн 16.9, 16.13, 19.3, 25.1.7 дахь заалтыг зөрчсөн гэж үз жээ. Өөрөөр хэлбэл, эдгээр заалт нь хувь хүний эрх тэгш, халдашгүй чөлөөтэй байх, улс төрийн намын дотоод асуудалд “хошуу дүрсэн” хэмээн бодож буй бололтой. Сонгуулийн зардлын данс, банкны нэрээ олон нийтэд илчлэхийг тэд хал дашгүй байдал, тэгш эрхтэй холбосон нь сонин. Үндсэн хуультай зөрчилдсөн гэсэн заалтууд нь ийм агуулгатай байгаа юм. Ямартай ч Цэц уг өр гөдлөөр маргаан үүсгэхээр болжээ.
С.Уул