Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. Тодруулбал, иргэдийн хүсэлтийн дагуу “Баялаг ундраа”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” зах, “И-Март”, “Номин” зэрэг сүлжээ дэлгүүр өчигдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал 00:00 цаг хүртэл ажиллахаа мэдэгдлээ. Харин бусад зах, худалдааны төв түрээслэгчидтэйгээ зөвшилцөн 1-2 цагийн менежмент хийх боломжтойгоо илэрхийлсэн байна
Энэ талаар зах, худалдааны төвийн удирдлагууд “Үйлчлүүлэгчдийн ая тухыг хангах, цагт баригдаж түгжрэлд саатахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох албаныхантай зөвшилцсөний дагуу цагийн хуваариа өөрчилсөн. Зогсоол болон бараа, бүтээгдэхүүний үнийг уян хатан байлгаж, иргэдэд аль болох ая тухтай үйлчилнэ” гэв.
О.Бат