Усны газраас санаачлан хэрэгжүүлж буй “Нэг сум-нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулан хамгаалах зорилгоор 16.9 мянган шоо метрийн багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар болжээ. Төслийг дүүргийн ЗДТГ, “Престиж инженеринг” компанийнхан хэрэгжүүлж буй юм байна. Баруун салааны голын ай савд хөв цөөрөм байгуулснаар халиа дошин, үер, гангийн эрсдэл буурч, гадаргын усан хангамж нэмэгдэхийн зэрэгцээ 3191 өрхийн 10 мянга орчим иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалах аж. Мөн орчны агаарын чийгшил нэмэгдэж, тоосжилт багасах зэрэг нийгэм, байгаль орчинд эерэг үр нөлөөтэй. Хөв цөөрөм байгуулах бэлтгэл ажлыг энэ сараас эхлүүлж, барилга угсралтыг ирэх зургаадугаар сарын 30 гэхэд бү рэн дуусгахаар төлөвлөжээ.
О.Ундрах