Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс улс төрийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үер АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй. Тоо харвал, АН 42 гишүүнтэй, МАН-ын болоод тэдний эвсэлд байгаа гишүүдийн тоо 80. Биднээс үл хамааран бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулаад явах боломжтой. Тэгэхээр санаатайгаар хурлыг явуулахгүй байна гэдэг нь АН-ын шаардлага зүй ёсных болон МАН-ын дарга Н.Учралыг чуулганы индрээс буух ёстой гэж УИХ-ын гишүүдийн олонх аль хэдийн үзчихсэн байна гэсэн үг. Тийм учраас МАН-ын дарга энэ шаардлагыг биелүүлэх ёстой гэдгийг хатуу сануулан хэлье. Хэрвээ сайн дураараа, Үндсэн хуулийн зарчимд нийцэж ажлаасаа чөлөөлөгдөхгүй бол бид огцруулах арга хэмжээг авна. Чөлөөлөгдөх болон огцруулах хоёр ялгаатай гэдгийг энд онцлон хэлмээр байна. Сүүлийн үед эзэн биетэй, мөнгөн дүнтэй, цаг хугацаатай авлигын хэргийг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ярьж байна. Мафижсан 10 жил болж байна. Гэтэл Хууль зүйн сайд нь энэ мафийн, тогтолцооны нэг хэсэг болчихсон. Угтаа бол асуудлыг шийдэх байтал нэг хэсэг болсон мэт харагдаж байна. Тиймээс, АН-ын бүлгээс хэвлэлээр шуугиад өнгөрөх биш УИХ дээр нээлттэй сонсгол явуулах ёстой гэж үзэж байна. Хууль зүйн дэд сайд болон нь сайд ажлаа өгч шалгуулах нь зүйн хэрэг гэж үзэж байна" гэж хэлэв.