“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27- ноос дөрөвдүгээрсарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга мэдээллийг уг хурлаар сонсов.
Засгийн газрын тогтоолын дагуу газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн сан (ҮБС)-д төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, ҮБС-гийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаариргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыгзохион байгуулж буй. Үүний дагуу зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийгесөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Санал асуулга хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд удаах уулзалт энэ сарын 11, 12-нд Төрийн ордонд болно.
Л.Ням