Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2026 онд орон нутгийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр болсон. Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ, түүнийг хэрэгжүүлэх журмын дагуу аймгууд зээлийн хүсэлт хүлээн авч эхэлжээ. Тухайлбал, Дорноговь аймгийнхан бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд энэ онд 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг найм хүртэлх жилээр олгох аж.
ЖДҮХС-гаас зээлийг тухайлбал, хүнсний үйлдвэрлэл, түүний дотор сүү, мах, дайвар, гурил, гурилан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэлд оёмол, сүлжмэл, мод, модон, арьс, ширэн бүтээгдэхүүн боловсруулахад санхүүжүүлнэ. Мөн хүлэмжийн аж ахуй, хүнсний зоорь, агуулах барих, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тариалалт, үйлдвэрлэл болон мал эмнэлгийн үйлчилгээ, эрчимжсэн аж ахуй, аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, нийслэлээс орон нутагт шилжин үйлчилгээ эрхлэх, импортыг орлох үйлдвэрлэл, инновацын бүтээгдэхүүн нэвтрүүлэх зэрэгт хөнгөлөлттэй зээл олгох юм.
О.Оргилох