Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай Москва хотод уулзаж, манай улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэжээ. Уулзалтын үр дүнд ОХУ-аас энэ сард багтаан 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5000 тонн онгоцны түлшийг Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцсон байна. Тэрбээр энэ үеэр “ОХУ өөрөө түлш, шатахууны хангамжийн амаргүй нөхцөлд байгаа. Гэвч хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүллээ. Тиймээс шатахуун татан авах ажлыг нэн яаралтай зохион байгуулна” хэмээв.
Э.СҮЙЛЭН