БНАСАУ уран баяжуулахаа зогсоож, цөмийн зэвсэг, холын зайд үйлчлэх пуужингийн туршилтаа хойшлуулсан тухай “Reuters” мэдээлжээ. Түүнээс гадна Йонбен дэх цөмийн судалгааны төв рүүгээ гадаадын мэргэжилтнүүдийг оруулахыг зөвшөөрсөн байна. Үүний хариуд АНУ умард солонгосчуудад 240 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн тусламж болгон өгөхөө мэдэгдэж, хоёр улсын харилцааг сайжруулах арга хэмжээ авахаа илэрхийллээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ, БНАСАУ-ын тө- лөөлөгчид Хятадын нийслэл Бээжинд уулзаж, хэлэлцээр хийсэн юм. Цөмийн зэвсгийг хумих зургаан талт хэлэлцээрээс гарч буйгаа Умард Солонгос 2003 онд мэдэгдсэн. Үүний дараа БНАСАУ-ын цөмийн асуудлаар БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ, Япон улс удаа дараа хэлэлцсэн ч амжилтад хү- рээгүй. 2005 онд умард солонгосчууд цөмийн зэвсэгтэй гэдгээ зарлаж, 2006, 2008 онд түүнийгээ туршжээ.
Х.ОД