Санал хураалтад 50 хувиас дээш санал авсан хүн Ерөнхийлөгч болно. Нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувиас дээш санал аваагүй тохиолдолд хоёрдугаар шатны санал хураалт явуулна. Эхний шатанд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёрдугаар шатанд хүч үзэх эрхтэй. Хойд хөршийн ард түмэн Төрийн тэргүүнээ анх удаа зургаан жилийн хугацаатайгаар сонгох сонгуульд оролцов.
.jpg)
САНСРААС САНАЛАА ӨГӨВ
Ерөнхийлөгчийн сонгуульд Орост болон хилийн чанадад 260 мянган хүн хоёрдугаар сарын 17-ноос энэ сарын 3-ны хугацаанд урьдчилан саналаа өгсөн тухай Сонгуулийн Төв хорооноос мэдээлжээ. Санал хураалтын өдөр 145 оронд сонгуулийн 378 хэсэг нээгдсэн байна. Алс Дорнодоос Калининград хүртэл 100 мянган санал өгөх хэсэг есөн цагт нээгдэж, орой 20.00 цагт хаагджээ. Сонгуулийн явцыг 6000 орчим сэтгүүлч, гадаадын 685 ажиглагч, нэр дэвшигчдийн 1000 гаруй төлөөлөгч хянасан байна. Түүнээс гадна сонгуулийн бүх хэсэгт вэб-камер байрлуулсан бөгөөд 286 мянган хүн сонгуулийн явцыг ажиглажээ. Нэр дэвшигчдээс М.Прохоров хамгийн түрүүнд саналаа өгсөн бөгөөд Ерөнхий сайд В.Путин хамгийн сүүлд саналаа өгсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев гэр бүлийнхээ хамт Москвагийн 2634 дүгээр хэсэгт саналаа өг чээ. Сонирхуулахад, Олон улсын сансрын стан цад буй Оросын нисэгч Антон Шкаплеров, Анатолий Иванишин, Олег Кононенко нар ит гэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан са налаа өгчээ.
.jpg)
FEMEN-ИЙХЭН В.ПУТИНД “БЭЛЭГ БАРИВ”
Оросын Алс дорнод, Чукотк, Камчатк му жид иргэд сонгуульд идэвхтэй оролцжээ. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр 10.00 цагийн байдлаар санал сонгогчдын ирц 15.3 хувь тай байгаа нь Төрийн думын сонгуультай харь цуулахад хүмүүс идэвхтэй оролцож буйг илтгэсэн аж. Нэр дэвшигч В.Путиний санал өгсөн хэсэгт FEMEN хөдөлгөөний гурван гишүүн эмэгтэй цээжээ нүцгэлж, эрх баригчдын эсрэг уриа лоозон өргөсөн байна. Цагдаа нар тэднийг саатуулжээ. Мөн сонгогчийн үнэмлэхийг буруу гаар ашигласнаас зөрчил их гарсан тухай “Сонгогчдын лиг” мэдээлж байна. Түүнчлэн санал хураах хэсгүүдэд байрлуулсан камеруудын зарим нь ажиллахгүй байсан тухай мэдээлэл ирсэн гэнэ. “Шударга сонгуулийн төлөө”, “Сонгогчдын лиг” тэргүүтэй хөдөлг өөний цахим хуудсанд мэдээлснээр 1800 гаруй зөрчил бүртгэгдсэн гэнэ. Бүртгэгдсэн зөрч лүүдийн дийлэнх нь В.Жириновский, В.Пу тин нартай холбоотой байсан аж. Ярославль хотод ажилласан ажиглагчийн хэлснээр нэг санал өгөх хэсэгт 164 зөрчил гарчээ. Мөн Якутскт нэг эмэгтэй саналын найман хуудас хайрцаг руу хийхийг завдсан гэнэ. Түүнээс гадна Зеленоградын санал өгөх хэсэгт ирсэн хүний бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд удалгүй нас барсан тухай Сонгуулийн төв хорооныхон мэдээлсэн аж.
АЖИГЛАГЧИД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА
Санал хураалтын явцыг ажиглаж буй гадаадын төлөөлөгчид сонгууль нээлттэй, ил тод болж байна хэмээн онцлов. Европарламентын гишүүн Элизабет Гардини “Би хоёр хэсэгт ажил ласан. Санал хураах явц нээлттэй боллоо. Бүх юм хуулийн хүрээнд байсан” гэжээ. Мөн Лондоны их сургуулийн профессор Жон Берриман “Веб-камерын тусламжтайгаар санал хураах явцыг ажиглах их сонирхолтой байлаа. Их Британид ийм туршилт хийхэд олон зөрчил, алдаа гарч байсан” хэмээн онцлов. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд олон зүйл хийсэн нь анхаарал татаж байгаа талаар ажиглагчид өгүүлжээ. Москва хотын Хувьсгалын талбай, Ялалтын талбай, тверийн гудамжинд цагдаа нар хамгаалалтад гарч, хэв журам сахиулсан байна.
ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путин 58,3 хувийн саналаар ялжээ. Хэдийгээр санал хураалтын дүн эцсийн байдлаар гараагүй ч В.Путин илт давуу ялах нь тодорхой болсон тул ийнхүү ялалтаа зарлалаа.