Даашинз өмсөж, үсэндээ тууз уясан энэ хүүг Зак Эйвери гэдэг. Тэрбээр өөрийг нь хүү гэж дуудсан хүмүүст гомдож, уйлах болсноор нэг жил улирчээ. Тиймээс эцэг эх нь хүүгийнхээ хүйсийг солиулахаар эмчид хансан гэнэ. Эмч нар нааштай хариу өгч, Зак бүрмөсөн охин болсон байна. Түүний бэлгийн чиг хандлага амьдралынх нь туршид өөрчлөгдөхгүй бол энэ нь зөв үйлдэл боллоо хэмээн аав нь ярилаа. Зак өмнө нь усан онгоц, машинаар тоглодог жирийн хүү байжээ. Гэсэн ч том болох тусмаа охидын сонирхдог зүйлсэд дурлаж, гүнжтэй хүүхэлдэйн кино үзэх болсон байна. Тэр ч бүү хэл “Ээж ээ, би охин шүү” гэж хэлж байсан удаатай гэнэ. Эцэг эх нь удаа дараа сэтгэлзүйчдэд хандсан боловч бүгд л хүүг нь “биеэрээ эрэгтэй, сэтгэлээрээ эмэгтэй” хэмээн нотолжээ. Ээж нь сэтгэлээр унасан хэдий ч хүүгийнхээ шийдвэрийг хүндэлж, хүйсийг нь солиулсан байна.
mongolnews.mn