АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израилийн Төрийн тэргүүн Шимон Перест эрх чөлөөний медаль өгөхөө мэдэгдсэнийг АР дамжуулав. “Манай хоёр улс олон салбарт өргөн цар хүрээтэйгээр хамтран ажиллаж байгаагийн бэлгэдэл бол энэ медаль юм” хэмээн Барак Обама мэдэгдлээ.
Америкийн аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашгийг хамгаалах болон дэлхийн энх тайвны төлөөх үйлсэд хувь нэмэр оруулсан, амжилт гаргасан хүмүүст Эрх чөлөөний медалийг олгодог билээ. Америкийн Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, тэрбумтан Уоррен Баффет нар уг медалийг авч байсан юм.