Мадагаскарт хар салхи дэгдсэний улмаас 65 хүн амиа алдаж, 70 мянган хүн орон гэрээ орхиход хүрсэн тухай AFP мэдээлэв. “Ирина” хэмээх энэ салхины хурд 55 м/секунд хүрч байсан бөгөөд Мадагаскарын зүүн өмнөд арлуудын оршин суугчид гамшигт нэрвэгдсэн байна.
Түүнчлэн Африк тивийн зүүн өмнөд хэсэг, тухайлбал Мозамбик, ӨАБНУ-ын Дурбан хотод байшин барилга нурж, хүний амь эрсэдсэн аж. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн сард Мадагаскарт дэгдсэн хар салхины улмаас 35 хүн нас барсан юм.