Төвдийн хүний эрхийг хамгаалах байгууллагын холбогдох албанаас 18 настай хүү өөрийгөө галдан шатаасан талаар мэдээлэл ирүүллээ. Тэрбээр БНХАУ-ын дээрэнгүй бодлогыг эсэргүүцэн Аба хот дахь захиргааных нь өмнө уриа лоозон өргөж, гал ноцоосон байна.
Төвд иргэн энэ мэтээр амиа золиосолсон явдал сүүлийн гурав хоногт гурав дахь удаагаа бүртгэгдлээ. Энэтхэгийн Гансу мужид суралцдаг 20 настай оюутан залуу өнгөрөгч бямба гаригт, Хятадын Сычуань мужид 32 настай эмэгтэй ням гаригт зулын гол болсон юм. Хятадын түрэмгийллийн эсрэг 1959 төвд иргэн бослого зарлаж байсан өдөртөй холбогдуулан төвдүүд бослого дэгдээх магадлалтай байгаа учир Хятадын эрх баригчид Лхас, Сычуань болон зарим хотод хамгаалалт гаргажээ.