Их Британийн нийслэл Лондон хотноо ирэх долоодугаар сард болох Олимпийн наадамд зориулсан бэлт гэл ажил дуусах шатандаа орж байгаа билээ. Олимпийн бамбарыг унтраахгүй байх, хамгаалах сургуулилалт эхэллээ. Цагдаагийн 70 гаруй ажилтан тус сургуулилалтад оролцож байгаа бөгөөд бамбар барин гүйж яваа тамирчинд гэмт этгээд халдвал үүнийг хэрхэн зогсоох, хамгаалах тактикаа боловсруулан, зааж байна. Олимпийн бамбар Их Британийн хамгийн умард цэгээс “аяллаа” эхлүүлж орон даяар явж, долоодугаар сарын 27-ны өдөр буюу олимпийн наадмын нээлтийн үеэр Лондонд ирэх юм.
Г.ЗАЯА