Төвдүүд БНХАУ-ын дээрэнгүй бодлогыг эсэргүүцэн 1959 оны гуравдугаар сарын 10-нд жагссан өдрийг дурсах арга хэмжээ болж өнгөрлөө. Энэтхэгийн Дха-рамсала хотод болсон эл арга хэмжээнд 1959 иргэн оролцсон байна. Тус үйл ажиллагааны үеэр Төвдийн Ерөн хий сайд Лувсан Сангай “Ард түмэн минь зулын гол болж байна. Хятадын түрэмгий бодлогын эсрэг тэмцэхээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй. БНХАУ-ын эрх баригчид манай оронд тулгарсан нөхцөл байдлыг ойлгож, өөрчлөлт хийнэ гэж найдаж байна” хэмээн өгүүллээ. Далай Лам БНХАУ-ын Засгийн Газартай 2002-2010 онд хэлэлцээр хийсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй билээ.
Г.ЗАЯА