Одоогоос нэг жилийн өмнө буюу өнгөрсөн оны гуравдугаар сард Япон улсад газар хүчтэй хөдөлж, цунами болсон билээ. Гамшгийн үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүн дэтгэх ёслол Японд болсон тухай NHK дамжууллаа. Хүндэтгэлийн ажиллагааны хүрээнд Осака хотын Ситэнножи сүмд 16 мянган лаа асаасан байна. Түүнээс гадна Фүкүшима, Иватэ, Мияги мужид амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол болжээ.
“Фүкүшима-1” АЦС-ын оператор TEPCO компани мужийн оршин суугчид, ард иргэдээс албан ёсоор уучлалт хүссэн аж. Токиогийн Үндэсний театрт болсон ёслолд эзэн хаан Акихито, Ерөнхий сайд Ёшихико Нода нар оролцжээ. Нэг жилийн өмнө болсон гамшгийн үеэр 19 мянган хүн амиа алдаж, сураггүй болсон бөгөөд 330 мянган барилга байшин сүйдсэн юм.
Газар хөдлөлт, цунамийн үеэр ах дүүс, төрөл төрөгсдөө алдаж, их хэмжээний хохирол амссан ч үхэл, гамшгийг давж гарсан иргэд нурсан, сүйдсэн хот, байшин барилгаа сэргээх, “Фүкүшима-1” АЦС-д гарсан ослын үр дагаврыг арилгахыг бие биедээ уриалжээ.
Х.ОД