Афганистанд алба хааж буй америк цэрэг 16 хүний амийг хөнөөсөн тухай “Reuters” мэдээлжээ. Кандагар мужид орших цэргийн баазаас холгүй энэ аймшигт хэрэг гарсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд есөн хүүхэд, гурван эмэгтэй байжээ. Америк цэргүүд коран судрыг шатааснаас болж афганчууд эсэргүүцлээ илэрхийлэх нь ихэссэн билээ. Энгийн иргэд рүү гал нээсэн цэргийг саатуулсан байна.
Энэ хэрэг гарсны дараа НАТО-гийн албан ёсны төлөөлөгч Жастин Брокхофф хэд хэдэн хүн шархадсан, гэхдээ хүний амь эрсдээгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Афганистан дахь НАТО-гийн тө- лөөлөгчид, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Барак Обама өнгөрсөн ням гаригт Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай руу утас цохиж эмгэнэл илэрхийлэн, уучлалт хүссэн бөгөөд энэ хэргийн талаар нарийвчлан судалж, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээ онцолсон байна. Тэрбээр болсон явдлын талаар сонсоод цочирдож бас гашуудаж буйгаа илэрхийлээд америкчууд Афганистан улсын ард түмнийг хүндэлдэг гэж өгүүлжээ.
Түүнээс гадна ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Афганис тан алба хааж буй цэргүүдээ эргэхээр ирсэн байна. Тэрбээр урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн айлчлал хийсэн талаар гадны хэвлэлүүдэд онцолжээ. Ангела Меркель Аф ганистаны Кундуз мужид алба хааж буй герман цэргүүдтэй уулзахаар төлөвлөсөн ч цаг агаар таагүй байгаагаас Кабулд түр саатаад байгаа аж. Энэ сарын 5-нд Германы Батлан хамгаалахын сайд Томас де Мезьер Кундуз мужаас өмнө зүгт орших цэргийн баазад ирж, цэргүүдтэй уулзсан юм.
Х.ОД