Япон улсын “Фүкүшима-1- “АЦС-д болсон дэлбэрэлтийн улмаас иргэдэд их хэмжээний гарз, хохирол учирсан билээ. Осол болсон станцын эргэн тойронд орших тосгонуудын иргэдийг нүүлгэн шилжүүлж, орлогын эх үүсвэрээс нь салгахад хүрсэн юм. Тийм учраас, гамшгаас болж эдийн засгийн болон эрүүл мэндийн хохирол амссан хүмүүст өн гөрсөн оны тавдугаар сараас эхлэн нөхөн төлбөр олгож байгаа аж.
Гуравдугаар сарын 9-ний байдлаар нийт 450 тэрбум йен буюу 5.4 тэрбум ам.долларын нөхөн олговрыг иргэдэд өгсөн тухай ТЕРСО-гийн холбогдох албанаас мэдээлэл ирүүллээ. Нөхөн олговор авахаар бүртгүүлсэн хүмүүсийн ердөө 40 хувь нь мөнгө авах шалгуурыг хангасан байна.
Үүнтэй холбоотой санал хүсэлт олон ирж байгаа бөгөөд компани ч энэ тал дээр уян хатан бодлого баримталж, хүмүүстэй илүү ойртож ажиллах зорилготой байгаа талаар ТЕРСО-гийн дэд захирал Зенго Аизава ярьжээ.
Г.САЙНЗАЯА