Синайн хойгийн өмнөд хэсэгт, Египетийн Эль-Тор хотоос холгүй “газрын тосны толбо” илрүүлсэн тухай “РИА Новости” мэдээлжээ. Улаан тэнгисийн эрэг дагуу асгарсан газрын тос өдгөө 300 метр орчим хэмжээтэй “толбо” болон тогтож, байгаль орчныг бохирдуулсаар байгаа талаар экологичид анхааруулжээ.
Тэнгист асгарсан газрын тос Шарм-эш-Шейх хотын наран шарлагын газар руу дөхөж байгаа нь аялал жуулчлалын томоохон бүсийг бохирдуулж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа аж. Үүнээс гадна Рас Мухаммед хэмээх байгалийн үзэсгэлэнт цогцолбор руу газрын тос урсан очих магадлал өндөр байгаа гэнэ.
Өмнө Синай мужийн удирдлагын мэдэгдсэнээр “нефтийн толбо”-ыг багасгах, устгах, усыг цэвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Эль-Тор хотын үйлдвэрүүдийн нэгнээс газрын тос урсан тэнгисийн ус руу орсон байж магадгүй аж.