НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганы үеэр БНАСАУ, БНСУ-ын төлөөлөгчид хоорондоо гар зөрүүлсэн тухай AFP мэдээлжээ. НҮБ-ын тусгай төлөөлөгч Марзуки Дарусман 2011 оны есдүгээр сараас 2012 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд БНАСАУ-д болж өнгөрсөн үйл явдлын талаар илтгэл тавьж, уг илтгэлдээ хүний эрх зөрчигдөж буйг онцолжээ.
М.Дарусманы дараа Умард Солонгосын төлөөлөгч үг хэлсэн бөгөөд тэрбээр гадаадын мэргэжилтнүү дийн ярьж байгаа бүхэн худал гэж мэдэгдсэн байна. Түүний дараа Япон, Европын холбооны төлөөлөгчид илтгэл тавьжээ. Энэ үеэр Умард Солонгосын төлөөлөгчид танхимаас гарч явах замдаа БНСУ-ын төлөөлөгчидтэй таарч зодолдсон байна.
Зодооны үеэр нэг хүнийг саатуулсан байна.