Алдарт “Британника” нэвтэрхий толь 244 жилийн турш цуврал болон хэвлэгдсээр ирсэн билээ. Хоёр жил тутам “Британника”-гийн нэг боть хэвлэгддэг байсан юм. Тэгвэл 2010 оны 32 дугаар ботийн хэвлэлт сүүлчийнх нь боллоо. Учир нь танин мэдэхүйн нэвтэрхий толь одооноос электрон хувилбарт шилжих гэнэ. Энэ мэдээ олон хүнийг гонсойлгосон ч “Британника”-гийн захирал Жорж Коз “Энэ үйл явдал жинхэнэ хувьсал боллоо. Хүн болгон үүнийг төгсгөл гэж харж магадгүй ч бидний хувьд харамсах зүйл алга” хэмээжээ.
Ботийн анхны цахим хувилбар 1994 оноос худалдаанд гарч эхэлсэн боловч компанийн нийт орлогын 15 хувийг л бүрдүүлдэг байсан аж. “Британника”-гийн шинэ цахим хувилбар “Google” хайлтын системээр дамжуулж мэдээллийг олох аргачлалтай юм.
“Британника” цахим нэвтэрхий толийг ашиглахын тулд сар бүр 1.99 ам.доллар эсвэл жилд 70 ам.доллар төлөх ёстой.