Далай, тэнгист асгарч, экологид хохирол учруулж буй “нефтийн толбо”-ыг устгахад тусалж чадах бактерийг Испанийн өмнөд хэсэгт ажиллаж байсан мэргэжилтнүүд илрүүлжээ. Усанд амьдардаг энэ бактери нь тос, тосорхог зүйлийг устга даг аж. Далайд асгарсан газрын тос элстэй холилдон давхарга үүсгэсэн газарт энэ бактерийг анх илрүүлсэн байна.
Энэ чиглэлээр судалгаа хийж буй багийн ахлагч Сильвиа Маркес Мартин “Бактерийг удаан хугацаанд судалсны эцэст байгаль далайн усыг бохирдуулж буй нафталин тэргүүтэй бодисыг тэд устгадаг болохыг тогтоолоо” гэжээ. Цаашид уг бактерийг лабораторийн нөхцөлд үржүүлэх боломжийг бий болгохыг мэргэжилтнүүд зорьж буй гэнэ.
Судалгааны багийнхан энэ бактери хэрхэн үрждэг, яаж хорт бодисыг устгадгийг 2013 онд гэхэд тогтооно хэмээн ам ласан байна.