БНХАУ-ын Чунцин хотын Коммунист намын анхан шатны байгууллагын дарга Бо Силайг ажлаас халсан байна. Тус улсын Коммунист намын төв хорооны тэргүүн Ли Юаньчао пүрэв гаригт энэ тухай мэдэгдсэнийг “Синьхуа” дамжуулав. Ирээдүйтэй улстөрч хэмээгддэг Бо Силайгийн халааг Жан Дэжян авах гэнэ. Түүнчлэн Чунцин хотын дэд дарга, тус хотын цагдаагийн газрын дарга Ван Лижуныг Америк руу дүрвэхээр төлөвлөж байсан хэмээн ажлаас нь халсан байна.
Бо Силай, Ван Лижун нарыг Америкийн талд нууц материал дамжуулсан байж магадгүй хэмээн сэжиглэсэн гэж гадаадын хэвлэлүүдэд бичжээ. Мөн Бо Силайг эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ бизнест тусалсан байж магадлалтай гэж үзэж байгаа аж. Бо Силай нь авлига, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцдэгээ рээ Хятадад нэрд гарсан улс төрч юм.
Тус улсын Коммунист намын удирдлага энэ онд солигдох бөгөөд тус намын төв хорооны улс төрийн товчооны байнгын коммиссийн гишүүдийн тоонд Бо Силай багтаж магадгүй гэгдэж байсан юм.