Оросын Төрийн думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн Москва хотод хэд хэдэн удаа томоохон жагсаал зохион байгуулсан билээ. Энэ жагсаалд оролцогчид мөнг ө авсан гэх баримтуудыг дэлгэсэн нэвтрүүлэг тус улсын НТВ телевизээр гарлаа. “Эсэргүүцлийн анатоми” хэмээх энэ нэвтрүүлэгт Москвагийн Болотная талбайд болсон цуглаанд оролцогчдыг бүртгэх үедээ тэдэнд мөнгө өгч байгааг харуулсан кадр байна. Мөн сөрөг хүчний жагсаал, цуглаануудыг зохион байгуулахад АНУ тусалсан, цаашид ч туслах болно гэсэн таамаглалыг уг нэвтрүүлгээр дэвшүүлжээ. Сөрөг хүчнийхэн энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.