Беларусийн нийслэл Минскийн метронд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард халдлага зохион байгуулж, 15 хүний аминд хүрсэн Дмитрий Коновалов, Владислав Ковалев нарыг цаазалсан тухай “РИА Новости” мэдээлжээ. Дмитрий Коновалов тэсрэх бөмбөг хийж, түүнийгээ метронд дэлбэлсэн гэдгээ хүлээсэн аж.
Харин Владислав Ковалев халдлага зохион байгуулах гэж байгааг мэдсэн ч хууль сахиулагчдад мэдээлээгүй хэмээн буруутгагдсан юм. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхээс татгалзсан байна.
Дмитрий Коновалов, Владислав Ковалев нарыг цаазалсныг Европын холбоо эрс шүүмжилж, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле Беларусийн эрх баригчдад хандан цаазын ялаас татгалзахыг уриалжээ.
Х.ОД