АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Суданы ЭСЯ-ны өмнө баасан гаригт болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр Хол ливудын алдарт жүжигчин Жорж Клунийг баривчилжээ. Конгрессийн гишүүн, хүний эрхийг хамгаалагч зэрэг таван хүний хамт түүнийг саатуулсан байна. Жорж Клуни баривчлагдахаасаа өмнө “Суданчуудад тусламж хүргэх, Хар тумын Засгийн газар гэм буруугүй залуучууд, эхчүүд, хүүхдүүдийн эрхийг зөрчиж, амийг хөнөөхөө зогсоох гэсэн хоёр зүйлийг бид шаардаж байна” хэмээжээ.
Хууль сахиулагчид тарж явахыг жагсагчдад гурван удаа сануулсны эцэст баривчилгаа эхэлсэн байна. Жорж Клуни жагсаалд оролцож, олон нийтийн хэв журам зөрчсөнийхөө төлөө 100 ам.долларын торгууль төлжээ. Жорж Клуни Хойд болон Өмнөд Суданд ажиглалт явуу лах зорилготой “Туслах харуул төсөл”- ийн зохион байгуулагчдын нэг юм.
Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт АНУын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Суданы асуудлаар санал бодлоо хуваалцсан байна.