Кенийн баруун хойд хэсэгт хайгуул хийж байсан Их Британийн “Tullow Oil” компанийнхан газрын тосны орд илрүүлсэн тухай ВВС дамжуулав. Африкийн орнуудад 85 орд газар эзэмшдэг “Tullow Oil” компанийн хувьцаа огцом өсөж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Кенийн Ерөнхийлөгч Мваи Кибаки “Энэ бол гайхал тай сайхан мэдээ. Гэхдээ манай улс нефть эскпортлогч болохын тулд бар таатай замыг туулах бололтой” хэмээсэн бай на. Цаашид нефтийн нөө цийг тогтоож, чанарын шинжилгээ хийнэ хэмээн тэрбээр онцлов. Алтны нөөцтэй Кенид анх удаа газрын тосны орд илэрч буй нь энэ юм.