Австралиас зүүн хойд зүгт орших 83 арлыг Шинэ Гебридийн бүлэг арал хэмээн нэрлэнэ. 1980 он хүртэл уг арлууд дээр төр барих кондоминиум хэмээх системтэй улс оршин тогтнож байв. Франц, Их Британийн эзэмшлээс гарсныхаа дараа арлынхан улсаа Вануату буюу “мөнхийн газар” хэмээн нэрийджээ. Дэлхийн хамгийн аз жаргалтай үндэстэнд өөрсдийгөө тоооцдог энэ арлынхан 200 мянгуулаа.
Азтануудын өлгий нутагт хүрэхийн тулд жуулчид эхлээд Шинэ Зеланд хүрч, тэндээсээ 3- 4 цаг ниснэ. Эфате аралд орших Порт-Вила хот бол Вануату улсын нийслэл юм. Хотод 40 мянган хүн амьдардгийн 98 хувь нь нутгийн уугуул иргэд меланезууд аж. Бас европчууд, Зүүн fмнөд Азиас гаралтай хүмүүс ч тэнд аж төрнө. Хэдэн арван зоогийн газар, гольфын дөрвөн талбай, музей, казинотой энэ хотын оршин суугчид боловсрол эзэмшсэн, өөрийн гэсэн ажил эрхэл нэ. Харин бусад хотод амьдарч буй хүмүүс хэдэн зуун жилийн өмнөх ёс заншил, амьдралын хэв маягаа хадгалж үлджээ.
МӨНХИЙН ГАЛЫН ЭЗЭД
Порт-Вилагаас машинаар 20 минут орчим явах газар Экасуп тос гон байдаг. Тэндхийн оршин суугчид зуун жилийн өмнөх шигээ дал модны навчаар сүлжсэн хувцас өмсөж (эсвэл хувцас огт өмсөхгүй), отог омгоороо амьдран, газар тариалан эрхэлж, ан хийдэг. Тэд дал модны мөчрөөр сүлжсэн овоохойд төрж, хамаг амьдралаа өнгөрүүлж, тэндээ нас нөгчдөг. Тосгоны төв хэсэгт байх асар том модны ёроолд омгийнхон ширүүн борооноос хоргодно. Тосгоныхонд гэрэл цахилгаан шаардлагагүй, тэд төмөр эдлэл хэрэглэхгүй. Хоёр модыг хооронд нь үрж гал гаргадаг эртний аргыг өнөө ч тэд хэрэглэнэ. Арлын эрчүүд бүгдээрээ энэ аргаар гал гаргаж, чаддаг. Машин, жийнс, бохь, интернэтгүй энэ л хязгаарт төрж, амьдарч буйдаа үнэн голоосоо баярлаж явдаг энэ омгийнхон өөрсдийгөө“ мөнхийн галын эзэд” гэж нэрийддэг. Вануатчууд ногоо, жимс хүнсэндээ хэрэглэнэ. Сар бүр ургацаа хураах боломжтой, дулаан, чийглэг уур амьсгалтай арлынхны хэрэглээ энгийн зүйлээр хязгаарлагдана. Өдөр тутам иддэг кокос тэдний амны хөндийг нь цэвэрлэх учир оо, сойз шаардлагагүй.
КАННИБАЛИЗМ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН, ГЭВЧ...
Хүний махаар хооллодог омгийнхны тухай яриа “цагаан” жуулчдыг түгшээх нь бий. Вануатучууд бусад омгийнхныг бодвол хүний мах иддэг зуршлаа аль хэдийнэ гээсэн гэлцдэг бий. Гэвч аралд ирээд алга болсон хүмүүсийн тухай цуу яриа мэр сэр бий. 1839 онд тэнд очоод сураггүй болсон гурван номлогчийн цогцсыг нь ч олоогүй учир тэд омгийнхны зоог болсныг үгүйсгэх газаргүй юм. Бас 1970-аад онд вануатучууд хүн идсэн тохиолдол гарч байсан гэх яриа байдаг авч хэн ч үүнийг хараагүй учраас нотлох аргагүй. Омгийнхон харин гахайгаар тахил өргөдөг. Гахай омгийнхны хувьд эд баялаг, нэр хүндийн бэлгэдэл бөгөөд түүгээр сахиусандаа тахил өргөх нь зүй ёсны хэрэг аж. Түүнээс гадна арлынхны хувьд гахай бол валютыг орлодог. Гахайгаар хоол хүнс, гоёл чимэглэлийн зүйлс арилжина.
ФРУМЫГ ХҮЛЭЭХҮЙ
Вануатуд лалын шашинтнууд, Христэд итгэгчид ирж суурьшсан ч арлынхан Жон Фрумд итгэх аж. Жон Фрум гэгч хэн болох, хэзээ нэгэн цагт ийм нэртэй хүн амьдарч байсан, эсэх талаар мэдээлэл байхгүй. Жон Фрумын тухай анхны яриа Шинэ Гебридийн арлуудад дэлхийн II дайны дараа түгжээ. Тамхи, хийжүүлсэн, ундаа, бохийг анх америкчуудаас харсан арлынхан тэр үеэс Жон Фрум гэгчийг шүтэж, түүний ирэхийг хүлээх болов. Жон Фрум гэгч нь “John from America” гэсэн үгний товчлол хэмээн зарим хүн үздэг. Фрум том хөлөг онгоцоор аралд ирнэ хэмээн итгэдэг вануатучууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны шөнө түүдэг асааж, баяр хийн, бүжиглэж, түүнийг хүлээнэ. Хүлээгээд байхад ирэхгүй Фрумд тэд хэзээ ч үл гомдоно.
АЗ ЖАРГАЛЫН АРАЛ
Тэд аз жаргалтай хүмүүс. Колончлолын үед энэ үзэл нь хэвээр байсан эсэхийг мэдэхгүй ч өнөөдөр тэд өөрсдийг өө хамгийн азтай хүмүүс гэдэгт бат итгэлтэй байдаг гэнэ. Тус гаар тогтносон улсдаа өөрийн дур зоргоор амьдарч, юу хүссэнээ эдэлж, идэж байгаа учраас тэр. Танан цагаан шүдээ яралзуулан инээдэг арлынхан хэнийг ч алагчилж үздэггүй. Тэд баян биш ч өлсдөггүй, янхангүй, ДОХ-гүй, мэдээж хар тамхигүй. Аз жаргалын арлын иргэдэд худлаа ярих шаардлага байхгүй. Яагаад тэд өөрсдийгөө дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс гэж боддогийн учрыг эндээс хайж болох мэт.
Х.ОД