АНУ-ын Мерилэндийн их сургуулийн эмч нар нүүр рүүгээ буудуулсан залууд мэс засал хийсэн тухай ВВС дамжуулав. Уг залууд нүүр шилжүүлэн суулгах мэс засал 36 цаг үргэлжилсэн бөгөөд амжилттай болсон байна. 37 настай Ричард Норрис 15 жил баг зүүж явсан бөгөөд одоо тэрбээр эрүүтэй, шүдтэй, бас хэлтэй болжээ. Хагалгааны зардлыг АНУ-ын Усан цэргийн флот даасан юм.
Ричард Норрисын донорын эрхтэнүүдийг түүнээс гадна таван хүнд шилжүүлэн суулгасан бөгөөд уг хагалгаанууд нийтдээ 72 цаг үргэлжилсэн ажээ. Мэс заслын үр дүнд Р.Норрис шүдээ угааж, сахлаа хусах боломжтой болж үнэрлэх чадвар нь сэргэсэн байна. “Норрис өөрийгөө толинд хараад намайг чанга тэврэн талархлаа илэрхийлсэн. Түүнд шинэ амьдрал ирэх болно” хэмээн тус хагалгааг ахал сан эмч Эдуардо Родригес ярилаа.