OLED (organic light emitting diode) буюу органик гэрэлт диод дэлгэцтэй хамгийн том зурагтыг БНСУ-ын LG компани албан ёсоор танилцууллаа. 55 инчийн дэлгэцтэй энэ зурагт есөн сая вон буюу 8000 ам.долларын үнэтэй аж. Эх сурвалжийн өгүүлснээр LG компани шинэ бүтээгдэхүүнээ ирэх тавдугаар сарын 16-27-нд болох Каннын кино наадмын үеэр танилцуулахаар төлөвлөж байжээ.
Эрчим хүч бага хэрэглэдэг энэ зурагтны өнгөний нягтаршил нь ердийн болон LED, шингэн кристалл дэлгэцтэй зурагтуудынхаас хэд дахин илүү аж. Японы “Sony” компани 2008 онд анхны OLED (11 инч) зурагтыг 2500 ам.доллараар худалдаж эхэлсэн юм.