Мьянмарын Парламентын 45 гишүүнийг сонгох сонгууль өнгөрсөн ням гаригт боллоо. Тус улсын сөрөг хүчний тэргүүн, Нобелийн шагналтан Аун Сан Су Жи сонгуульд оролцжээ. Уг санал хураалтын явцыг гадаадын ажиглагчид, төлөөлөгчид хянасан тул сүүлийн 10 жилд болсон хамгийн нээлттэй сонгууль хэмээн онцолж байна.
15 жилийн турш гэрийн хорионд бай сан Аун Сан Су Жи анх удаа сонгуульд оролцож байгаа юм. Тэрбээр Пар ламентад сөрөг хүчний фракц байгуулахыг зорьж байгаа аж. 1990 онд Аун Сан Су Жиний нам сонгуульд ялалт байгуулсан ч цэргийн хунт санал хураалтын дүнг хүчингүйд тооцож, түүнийг гэрийн хорионд оруулсан.
2011 онд Мьянмарын цэргийн Засгийн газар тарж, сөрөг хүчний тэргүүн Аун Сан Су Жинийг гэрийн хорионоос гаргасан аж.
Х.ОД