Бельгийн нийслэл Брюссель хотод орших НАТО-гийн төв байр руу “Vredesactie и Action pour la Paix” хэмээх пацифист хөдөлгөөний гишүүд дайрсан тухай “РИА Новости” дамжуулав. Цагдаагийнхан тус хөдөлгөөний 483 гишүүнийг саатуулаад байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр “NATO game over” хэмээх арга хэмжээнд Бельги, ХБНГУ, Нидерланд, Франц, Их Британи, Финланд, Швед, Турк, Итали, Португали, Ис панийн 800 идэвхтэн оролцсон байна.
Дайн, хүчирхийлллийг эсэргүүцсэн уг хөдөлгөөнийхний зохион байгуулсан эл арга хэмжээ эхэндээ тайван байсан гэнэ. Хэсэг хугацааны дараа 500 гаруй хүн НАТО-гийн төв байрыг бүслэн, хашааг нь давж, дотогш орохыг завдсан аж. “Дайрсан хүмүүсийн хэн нь ч НАТО-гийн байр руу нэвтэрч чадаагүй. Бид 483 хүнийг саатуулсан. Тэднээс мэдүүлэг авсны дараа суллана” хэмээн Брюсселийн Цагдаагийн газрын төлөөлөгч Кристиан де Конинка мэдэгджээ.
“Бидэнд Европ дахь пуужин эсэргүүцэх төхөөрөмж хэрэггүй. Мөн Ливи, Афганистанд дайтахыг хүсэхгүй байгаагаа тавдугаар сарын 20-21-нд Чикагод чуулах НАТО-гийн гишүүн орнуудад анхааруулахыг зорьсон. Аюултай, хууль бус, бас хэнд ч хэрэггүй цөмийн зэвсгийг ч бид хүсэхгүй байгаагаа илэрхийлэх гэсэн юм” хэмээн арга хэмжээг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Энэ явдлаас өмнө ХБНГУ-ын Франкфурт хотод капитализмыг эсэргүүцэгчдийн цуглаан болсон нь үймээнээр өндөрлөсөн.
Уг цуглааны үеэр олон нийтийн хэв журам зөрчсөн гэх 465 хүнийг цагдаагийнхан саатуулсан аж.
Х.ОД